Зориг Ардчиллын Хүрээлэн АНУ-ын National Endowment for Democracy (NED) байгууллагатай хамтран ажиллах шинэ гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд иргэний боловсролын цогц хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын ардчиллын хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
Хөтөлбөр нь гурван үндсэн чиглэлтэй: иргэний боловсролын сургалт зохион байгуулах, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, залуу удирдагчдын сүлжээг бэхжүүлэх. Хөтөлбөр 2024 оны 3-р сараас эхлэн 18 сарын хугацаатай хэрэгжинэ.
NED байгууллага нь дэлхий даяар ардчиллын хөгжлийг дэмжин ажилладаг бөгөөд Монгол Улстай 1990-ээд оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Энэ удаагийн хөтөлбөр нь тус хамтын ажиллагааны шинэ шатлал болно.